Дуулал 89:5-11
Дуулал 89:5-11 АБ2013
Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана. Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана. Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ? Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны үнэн Таныг тойрон буй. Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг. Та Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан. Та дайснуудаа хүчит мутраараа тараасан. Тэнгэрс Таных, газар ч бас Таных Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.