Дуулал 86:8-13

Дуулал 86:8-13 АБ2013

Аяа ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй, Таных шиг үйлс ч алга. Аяа ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө мэхийж, Таны нэрийг алдаршуулна. Учир нь Та аугаа бөгөөд гайхамшгийг үйлддэг. Та бол Бурхан, Та ганцаараа. Аяа ЭЗЭН, замаа надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхэд Зүрхийг минь нэгтгээч! Бурхан ЭЗЭН минь, Бүх зүрхээрээ Танд би талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан нигүүлсэл тань агуу бөгөөд Та сүнсийг минь Үхэгсдийн орны гүнээс аварсан.