Дуулал 78:14-22
Дуулал 78:14-22 АБ2013
Тэднийг өдөр үүлээр, Шөнөжин галын гэрлээр Тэр удирдсан. Цөлд хад чулуунуудыг Тэр хагалан Оёоргүй гүнийх мэт арвин их усыг тэдэнд уулгасан. Бас хаднаас урсгал ус гаргаж, Усыг гол мөрөн шиг урсгасан. Гэсэн ч тэд Түүний эсрэг Ахин дахин нүгэл үйлдэж, Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрсэлсэн. Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон. Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ “Бурхан цөлд ширээ засаж чадах уу? Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж, Голыг цутгасан хэдий ч Талх өгч бас чадах болов уу? Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн. Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн. Иаковын эсрэг галыг ноцоож, Израилийн эсрэг уурыг нэмэгдүүлсэн. Учир нь тэд Бурханд үл итгэсэн, Авралд нь ч эс найдсан.