Дуулал 77:6-15

Дуулал 77:6-15 АБ2013

Шөнөөр дуугаа би санана. Би зүрхэндээ бясалгах бөгөөд Сүнс минь эрэлхийлнэ. Эзэн үүрд хаяна гэж үү? Тэр дахин хэзээ ч таалан авахгүй юм уу? Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу? Амлалт нь мөнхөд үгүй болсон уу? Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү? Тэрээр уурандаа өршөөлөө зогсоосон юм уу? Села Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний Баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв. ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана. Таны бүх ажлыг би тунгаана, Таны үйлдлүүдийг шимтэн бодно. Бурхан, Таны зам ариун Бидний Бурханы адил, Бурхан шиг хэн аугаа вэ? Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та Ард түмнүүдийн дунд Хүч чадалаа мэдүүлжээ. Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг мутраараа зольжээ. Села