Дуулал 7:6-11

Дуулал 7:6-11 АБ2013

ЭЗЭН, ууран дотроо босооч. Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг Өөрийгөө Та өргөөч. Та шийтгэлийг товлосон билээ. Үндэстэн хотол түмнээр Өөрийгөө Та хүрээлүүлж, Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач. ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч. Гэм буруутны хорон мууг төгсгөж, Харин зөвт хүнийг бат тогтоогооч. Зөв шударга Бурхан Зүрх ба оюун бодлыг шалгадаг. Миний бамбай болсон Бурхан Зөв шударга зүрхтнийг авардаг. Бурхан шударга шүүгч бөгөөд Өдөр бүр хилэгнэдэг Бурхан.