Дуулал 68:1-4
Дуулал 68:1-4 АБ2013
Бурхан босоход дайснууд нь таран бутарч, Түүнийг үзэн ядагчид Өмнөөс нь зугтана. Утаа замхрах адил Тэднийг хөөнө. Галын өмнө хайлах лааны тос адил Буруут нь Бурханы өмнө сөнөнө. Харин зөвт хүмүүс баярлана. Тэд Бурханы өмнө баяр хөөр болно. Тэд баясан хөөрцөглөнө. Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун! Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн!