Дуулал 50:10-15
Дуулал 50:10-15 АБ2013
Учир нь ойн амьтад бүгд, Мянган толгод дээрх мал сүрэг Минийх. Би уулын шувуу бүрийг мэдэх бөгөөд Хээр талд хөдлөх бүхэн Минийх. Би өлссөн байлаа ч чамд хэлэхгүй байсан. Учир нь ертөнц хийгээд Түүнийг дүүргэдэг бүхэн Минийх. Би бухнуудын махыг идэж, Хуцнуудын цусыг уух гэж үү? Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл. Зовлон шаналангийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэнэ.”