Дуулал 5:7-12

Дуулал 5:7-12 АБ2013

Харин би Таны бялхам хайр энэрлээр Таны өргөөнд би орж, Таны ариун сүмд Таныг мэхийн хүндэтгэнэ. ЭЗЭН, дайснуудын минь улмаас Та намайг зөв шударгаараа хөтлөөч. Миний өмнө замаа тэгшитгээч. Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй. Тэдний зүрх сэтгэл нь хорлол Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг юм. Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач! Төлөвлөгөөнд нь тэднийг унагаач Өөдөөс тань тэд тэрсэлдэг тул Үй олон гэмт үйлдэлд нь Тэднийг хөөн зайлуулаач Харин Таны нөмөрт хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Та хамгаалсан учир Мөнхөд баярлан дуулаг. Таны нэрийг хайрлагчид Танд баясна. Учир нь зөвт хүнийг ерөөдөг нь ЭЗЭН, Та билээ. Бамбайгаар халхлах мэт Таалал тань түүнийг хүрээлнэ.