Дуулал 32:5-8
Дуулал 32:5-8 АБ2013
Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села Тиймээс бишрэлтэн бүр Таны олдох цагт Танд залбираг. Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй. Та миний хоргодох газар, Та намайг зовлон шаналлаас хамгаалан Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.