Дуулал 31:6-10

Дуулал 31:6-10 АБ2013

Хуурмаг хоосон шүтээнүүдийг хүндэтгэгсдийг Би үзэн ядна. Харин би ЭЗЭНд итгэдэг. Хайр энэрэлд тань би Баясан баярлах болой. Учир нь Та зүдүүрийг минь харсан. Та сэтгэлийн минь зовлон шаналанг мэдсэн. Та намайг дайсны гарт тушаагаагүй, Та хөлийг минь уудам газарт тавьсан билээ. ЭЗЭН, намайг нигүүлсээч, Учир нь би зовлон зүдүүр дунд байна. Уй гашуугаас болж Нүд, сэтгэл, бие минь сульджээ. Учир нь амьдрал минь гаслантай хамт, Он жилүүд минь Санаа алдалттай цуг өнгөрчээ. Миний хүч тэнхээ хилэнцээс минь болж сулран Яс минь тамирдав.