Дуулал 20:1-9

Дуулал 20:1-9 АБ2013

Зовлон шаналангийн өдөр ЭЗЭН чамд хариулаг! Иаковын Бурханы нэр Чамайг хамгаалаг! Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж, Сионоос чамайг түших болтугай! Тэрээр бүх идээн өргөлийг чинь санаж, Шатаалт тахилыг чинь хүлээн авах болтугай! Села Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай! Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно. ЭЗЭН бүх гуйлтыг чинь Биелүүлэх болтугай! ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг Одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно. Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно. Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, Цэх шулуун зогсоцгоосон. ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөр Хаан бидэнд хариулах болтугай!