Дуулал 2:5-12

Дуулал 2:5-12 АБ2013

Тэгээд Тэрээр тэдэнд Уур юугаараа айлдаж, Хилэн юугаараа айлган, “Би ариун уул Сиондоо Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ. Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр Надад хэлэхдээ «Чи Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлэв. Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө. Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн. Тиймээс хаад аа, ухаалаг бай. Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав. Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун. Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!