Дуулал 19:7-10

Дуулал 19:7-10 АБ2013

ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, Сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, Гэнэнийг ухаантай болгодог. ЭЗЭНий сургаал нь зөв, Зүрхний баясгалан ЭЗЭНий тушаал нь тодорхой, Нүдний гэгээрэл. ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр, Мөнхөд оршдог. ЭЗЭНий шүүлтүүд үнэн Бүгд зөв шударга. Тэд алтнаас, их шижир алтнаас ч илүү хүсүүштэй, Зөгийн бал, зөгийн сархинагаас дусдагаас ч илүү чихэрлэг.