Дуулал 148:1-6
Дуулал 148:1-6 АБ2013
ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрсээс ЭЗЭНийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун! Түүний бүх тэнгэрэлч нар аа, Түүнийг магтагтун! Түүний хамаг түг түмд, Түүнийг магтагтун! Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх од оо, Түүнийг магтагтун! Тэнгэрсийн тэнгэр ээ, Тэнгэрийн дээрх ус аа, Түүнийг магтагтун! Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Бас үүрд мөнхөд тэднийг байрлуулж, Хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг Тэр гаргажээ.