Дуулал 146:1-5
Дуулал 146:1-5 АБ2013
ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун! Амьддаа ЭЗЭНийг би магтана. Байх зуураа Бурхандаа магтан дуулна. Ноёдод, авралгүй хүний хүүд ч бүү итгэ. Сүнс нь гарч явах үед тэд газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!