Дуулал 144:1-3
Дуулал 144:1-3 АБ2013
Гарыг минь дайтахад, Хурууг минь тулалдахад бэлтгэдэг, Миний хад ЭЗЭН магтагдах болтугай! Миний хайр энэрэл ба миний цайз, Миний бэхлэлт ба миний аврагч, Миний бамбай ба миний хоргоддог Нэгэн, Ард түмнийг минь миний дор захируулагч. Аяа ЭЗЭН, хүний хүү гэгч нь юу болоод Та түүнийг мэддэг юм бэ? Хүн гэгч нь юу болоод Та түүний тухай боддог юм бэ?