Дуулал 139:4-10
Дуулал 139:4-10 АБ2013
Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн Далайн хамгийн алсын хэсэгт суувал Тэнд ч мутар тань намайг удирдаж, Баруун мутар тань надаас зуурна.