Дуулал 119:97-104

Дуулал 119:97-104 АБ2013

Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг. Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би. Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би. Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан. Та Өөрөө надад заасан учир Таны тогтоолуудаас би гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.