Дуулал 119:57-64
Дуулал 119:57-64 АБ2013
ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. Бүхий л зүрхээр Таны ивээлийг Би хайсан билээ. Үгийнхээ дагуу надад нигүүлсэнгүй байгаач. Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн. Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд Үүнийгээ би хойшлуулаагүй билээ. Буруутуудын уяа намайг хэрсэн ч Хуулийг тань би мартаагүй билээ. Тогтоолууд тань шударга тул Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно. Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн Анд нөхөр нь би билээ. Аяа ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн Зарлигуудаа надад заагаач!