Дуулал 119:33-37
Дуулал 119:33-37 АБ2013
Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа ёс журмыг надад заагаач! Эцэс хүртэл түүнийг мөрдье, Хуулийг тань мөрдөж, Бүхий л зүрхээр сахин биелүүлэхийн тулд Ухаарал юугаа наддаа хайрлаач! Тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач! Түүнд би баярладаг билээ л. Зүрхийг минь олз уруу бус, Гэрчлэлдээ хандуулаач! Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн Өөрийн замд намайг сэргээгээч!