Дуулал 119:121-160

Дуулал 119:121-160 АБ2013

Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач. Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч. Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна. Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм. Таны гэрчлэлүүд гайхамшигтай учир Сэтгэл минь тэдгээрийг сахидаг. Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг. Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж Амаа би байдгаар нь том ангайв. Нэрийг тань хайрлагсдад үйлддэг шигээ Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Алхмуудыг минь үгэн дээрээ тогтоож, Ямар ч ёс бус нь намайг ноёрхохыг Бүү зөвшөөрөөч. Тушаалуудыг тань сахимаар байна. Хүний дарлалаас намайг золиоч. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Зарлигуудаа надад заагаач! Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана. Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд Таны шүүлтүүд чигч шударга Та зөв шударга ба үнэн итгэмж дотор Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ. Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ. Таны үг маш цэвэр тунгалаг билээ. Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм. Дорд болж, үзэн ядагдсан ч, Тушаалуудыг тань би мартаагүй. Зөв шударга тань мөнхийнх Таны хууль үнэн. Шаналал шахалт надад тохиолдсон ч, Тушаалууд тань баясал минь билээ. Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд Надад ухаарлыг хайрлаач. Зүрхнийхээ угаас би дуудан хашхирна. Аяа ЭЗЭН, надад хариулаач! Зарлигуудыг тань би сахин биелүүлнэ. Таныгаа би дуудан хашхирна, Намайгаа авраач. Тэгвэл Таны гэрчлэлүүдийг Би биелүүлэх болно. Үүр цайхаас өмнө босож, Тусламж гуйн хашхирдаг билээ, би. Үгсийг тань хүлээдэг билээ, би. Үгийг тань тунгаахын тулд Шөнийн манааны өмнө би нүдээ нээдэг. Хайр энэрлийнхээ ёсоор Дуу хоолойг минь сонсооч! Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ. Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны хамаг тушаалууд ч үнэн билээ. Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ. Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ. Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч! Үгийнхээ дагуу намайг сэргээгээч! Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй. Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм. Тогтоолуудынхаа дагуу намайг сэргээгээч! Намайг хавчигсад ба өстнүүд олон боловч Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй. Ов мэхтнүүдийг хараад, Би жигшдэг билээ. Үгийг тань тэд сахин биелүүлдэггүй. Таны тушаалуудыг Хэрхэн хайрлаж буйг минь хараач. Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ ёсоор Намайг сэргээгээч! Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.