Дуулал 119:121-128

Дуулал 119:121-128 АБ2013

Шударга ёс ба үнэн зөвийг би үйлддэг тул Дарлагсдад маань намайг бүү тушаагаач. Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч. Бардамнагчдад намайг бүү дарлуулаач. Нүд минь Таны авралын төлөө хийгээд Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг. Хайр энэрлийнхээ дагуу зарцдаа хандаж, Зарлигуудаа надад заагаач. Зарц тань билээ би. Гэрчлэлүүдийг тань мэддэг байхын тулд Ухаарлыг надад өгөөч. Тэд хуулийг тань зөрчсөн тул ЭЗЭН, Таны ажиллах цаг ирчихээд байна. Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм. Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.