Дуулал 118:14-29

Дуулал 118:14-29 АБ2013

ЭЗЭН миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болсон. Зөвтүүдийн майханд уухайн чимээ хийгээд аврал байна. ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг. ЭЗЭНий баруун мутар өргөгдсөн байна. ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг. Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно. ЭЗЭН намайг гэсгээн гэсгээв. Гэлээ ч үхэлд хүргээгүй. Надад зөвтийн үүд хаалгыг нээгээч. Би түүгээр орж, би ЭЗЭНд талархал өргөнө. ЭЗЭНий үүд хаалга энэ юм. Зөвт нэгэн түүгээр орно. Та надад хариулж, Аврал минь болсон учраас Би Танд талархана. Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов. Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай. Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр Үүнд хөгжилдөн баярлацгаая. Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач. Аяа ЭЗЭН, гуйж байна, амжилтыг соёрхооч! ЭЗЭНий нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөлөө. ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн. Тахилын ширээний эвэрт тахилыг уяагаар холбогтун. Та миний Бурхан, би Танд талархал өргөе. Бурхан минь, би Таныг өргөмжилье. ЭЗЭНд талархал өргө Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.