Дуулал 107:13-16
Дуулал 107:13-16 АБ2013
Шаналал дундаа ЭЗЭНд тэд хашхирсанд Шахаанаас нь Тэр аварчээ. Тэднийг харанхуйгаас ба Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж, Хүлээсийг нь таслав. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь Тэрээр хүрэл дааман хаалгыг хэмхэлж, Хөндөл төмрийг нь хугалсан.