Дуулал 107:1-9

Дуулал 107:1-9 АБ2013

ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх. Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг. Өрнө хийгээд дорно, Өмнө хийгээд умар, Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ. Тэд цөлд зэлүүд замаар тэнэж, Оршин суугчидтай хотыг эс олов. Өлсөж, цангаад Тэдний сэтгэл нь сульджээ. Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр сулласан. Оршин суугчидтай хот уруу нь явуулахаар Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн. Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ.