Дуулал 106:43-48

Дуулал 106:43-48 АБ2013

Олон удаа Тэр тэднийг аварсан. Харин тэд сэдлээрээ тэрсэлж, Гэм буруудаа улам шигдэн ялзарсан. Тэгсэн ч, хашхирахыг нь сонсохдоо Тэрээр шаналлыг нь харсан. Тэдний төлөө гэрээгээ санаж, Энэрэл хайрынхаа бялхмын ёсоор Тэр өрөвдсөн. Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон. Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач. Израилийн Бурхан ЭЗЭН Мөнхөөс мөнхөд магтагдах болтугай. Бүх ард түмэн “Амен” гэж хэлтүгэй! ЭЗЭНийг магтагтун!