Сургаалт үгс 8:12-21
Сургаалт үгс 8:12-21 АБ2013
Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөд Мэдлэг, хянамгай чанарыг олдог. ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал, ихэмсэг зан, ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг. Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болбоос ухаарал мөн. Хүч нь минийх. Хаад надаар хаанчилдаг. Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог. Захирагчид, язгууртнууд, Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг. Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно. Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө ба зөвт байдал надад бий. Үр жимс минь алтнаас ч, Шижир алтнаас ч илүү дээр. Үр ашиг минь цалин цагаан мөнгөнөөс ч дээр. Би шударга ёсны харгуйгаар, шударга шүүлтийн жимээр явдаг нь Намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээж Эрдэнэсийн санг нь дүүргэхийн тулд юм.