Сургаалт үгс 22:1-6

Сургаалт үгс 22:1-6 АБ2013

Арвин баялгаас сайн нэр дээр. Алт, мөнгөнөөс таалал хүндлэл илүү. Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэл Хоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж. Хэрсүү нь гамшгийг хараад нуугддаг. Гэнэн нь угтан явж эцэстээ шийтгэгддэг. ЭЗЭНээс эмээхүй ба даруу дорд байдалд Эд баялаг, алдар хүнд, амь нь шагнал болно. Адайрын замд сундуу хийгээд занга. Анхаарал болгоомжтон тэдгээрээс ангид. Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.