Сургаалт үгс 2:10-15
Сургаалт үгс 2:10-15 АБ2013
Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж, Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна. Хянамгай чанар чамайг сэргийлнэ, Ухаан бодрол чамайг хамгаална. Энэ нь чамайг хорон муугийн замаас ч Хоосон гаж яригчаас ч Харанхуйн замаар явах гэж Шулуун харгуйг орхигсдоос ч Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч, Ёрын гажсанд баясагчдаас ч Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно.