Сургаалт үгс 2:1-8
Сургаалт үгс 2:1-8 АБ2013
Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас, Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс, Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс, Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна. Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй.