Сургаалт үгс 12:1-7

Сургаалт үгс 12:1-7 АБ2013

Сургамжийг хайрлагч нь мэдлэгт хайртай. Гэсгээлтийг зүхэгч нь харанхуй бүдүүлэг. Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог. Баширыг сэдэгчийг Тэр буруутгадаг. Гэм буруугаар хүн эс оршин тогтнох. Зөвтийн үндэс хэзээд хөдөлшгүй байх. Зохистой сайн эхнэр нөхрийн титэм. Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр. Зөвтийн санаа зүйтэй. Буруутын удирдамж хуудуутай. Буруутын үгс нь цус урсгахаар отно. Чигч шударга хүмүүсийн ам тэднийг аварна. Буруутууд үлдэхгүй сүйрч устана. Зөвтийн орон гэр нь бат зогсоно.