Сургаалт үгс 11:16-21
Сургаалт үгс 11:16-21 АБ2013
Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах. Шаргуу дайчин эр баялгийг олох. Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ. Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ. Буруут нь хуурмаг хонжоо олно. Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ. Зөвийг тууштай дагавал амийг. Буруу мууг мөшгөвөл үхлийг. Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг. Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай. Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.