Сургаалт үгс 11:1-15
Сургаалт үгс 11:1-15 АБ2013
Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж. Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна. Дарууд мэргэн ухаан оршино. Чигч шударга хүмүүсийг хоёргүй үнэнч нь удирдах Бачит хүмүүсийг худал хуурмаг нь хөнөөх. Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуй Үхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү. Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх. Бурууталдаа цөвт нэгэн ойчих. Чигч шударга хүмүүсийг зөвт байдал нь аврах. Зальхай хүмүүс хомхойролдоо баригдах. Буруутыг үхэхэд хүлээлт нь ор мөргүй болох. Хорон муугийн горьдлого нь ч тасрах. Зөвт нь зовлон шаналангаас гарч, Буруут нь түүний оронд орму. Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө. Зөвт хүн мэдлэгээр аврагдана. Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах. Буруутууд мөхөхөд уухай хадаах. Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх. Буруутуудын ам түүнийг доош нураах. Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид. Ухаан бодролтой хүн дуугүй. Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах. Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах. Гаднын хүний төлөө батлан даах нь гай гамшиг авчрах. Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух.