Филиппой 1:12-18

Филиппой 1:12-18 АБ2013

Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ. Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг. Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно.