Обадиа 1:19-21
Обадиа 1:19-21 АБ2013
Дараа нь Есавын уулыг негевчүүд, Филистийн талыг шефелачууд эзэмших болно. Мөн тэд Ефраимын нутаг, Самарийн нутгийг эзэмших бөгөөд Гилеадыг Бениамин эзэмших болно. Халад байгаа Израилийн хөвгүүдийн цөлөгдөгсөд нь Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь Негевийн хотуудыг эзэмших болно. Аврагч нар Есавын уулыг шүүхээр Сион уул өөд өгсөж, Хаанчлал ЭЗЭНийх болно.