Тооллого 7:30-35
Тооллого 7:30-35 АБ2013
Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв. Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв. Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг, шатаалт тахилд үхэр сүргийн нэг төл, нэг хуц, нэг эр хурга, нүглийн тахилд ямаан сүргийн нэг ухна, эвийн тахилын нядлах тахилд хоёр үхэр, таван хуц, таван ухна, таван эр хурга байлаа. Шедеурын хүү Елизурын өргөл энэ юм.