Тооллого 32:34-42
Тооллого 32:34-42 АБ2013
Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер, Атрот-шофан, Иазер, Иогбеха, Бет-нимра, Бет-харан буюу бэхлэлт хотуудыг барьж, хониндоо хашаа хороо босгов. Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим, Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв. Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг эзлэн, тэнд байсан аморичуудыг зайлуулав. Манассегийн хүү Махирт Мосе Гилеадыг өгч, тэр тэнд амьдрав. Манассегийн хүү Иаир явж, тэндхийн суурингуудыг эзлэн, тэдгээрийг Хаввот-иаир гэж нэрлэв. Ноба явж Кенат ба түүний гацаануудыг эзлээд өөрийнхөө нэрээр Ноба гэж нэрлэв.