Тооллого 22:30-34
Тооллого 22:30-34 АБ2013
Илжиг, Балаамд —Өнөөдрийг хүртэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд ингэж хандах зуршилтай байсан гэж үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. ЭЗЭН, Балаамын нүдийг нээсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг харлаа. Тэгээд Балаам бөхийн, нүүр доош мэхийв. ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи илжгээ юунд ингэж гурван удаа цохив? Харагтун, надаас гажсан учир би чамд садаа болохоор гарч ирсэн. Харин илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүйсэн бол Би чамайг алж, түүнийг амьд үлдээх байсан гэв. Балаам, ЭЗЭНий тэнгэрэлчид —Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.