Тооллого 22:22-27
Тооллого 22:22-27 АБ2013
Гэвч түүний явснаас нь болж Бурхан уурласан бөгөөд ЭЗЭНий тэнгэрэлч түүнд садаа болохоор зам дээр зогслоо. Балаам илжгээ унаж явсан бөгөөд хоёр зарц нь хамт байлаа. ЭЗЭНий тэнгэрэлч зам дээр зогсож, гартаа сугалсан илд барьж буйг илжиг хараад замаас эргэж, тариан талбай уруу явав. Харин Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив. Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч усан үзмийн талбайнуудын хооронд энэ талдаа ч ханатай, нөгөө талдаа ч ханатай нарийхан зам дээр зогсов. ЭЗЭНий тэнгэрэлчийг илжиг хараад, хананд наалдан, Балаамын хөлийг ханатай шахав. Тиймээс тэр, илжгийг дахин цохилоо. ЭЗЭНий тэнгэрэлч цааш явж, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов. Илжиг, ЭЗЭНий тэнгэрэлчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.