Тооллого 20:11-14
Тооллого 20:11-14 АБ2013
Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. Энэ ус нь Мерибагийн ус бөгөөд тэнд Израилийн хөвгүүд ЭЗЭНтэй тэрсэлдэж, Тэр тэдэнд үүгээр Өөрийн ариуныг нотолсон юм. Дараа нь Мосе Едомын хаан уруу Кадешаас элч нарыг илгээж —Таны дүү Израиль ийн хэлж байна. “Бидэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг та мэднэ.