Тооллого 16:1-7

Тооллого 16:1-7 АБ2013

Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений үр удмууд болох Пелетийн хүү Он ба Елиабын хөвгүүд Датан Абирам нартай хамт хөдөлж, Израилийн хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв. Мосе үүнийг сонсоод нүүрээрээ унав. Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна. Үүнийг хийгтүн. Кора ба түүний нөхөд та нар бүгд өөрсдөдөө бойпруудыг аваад, маргааш, дотор нь гал хийж, ЭЗЭНий оршихуйд түүн дээрээ утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох хүн нь ариун нэгэн болно. Левийн хөвгүүд та нар л арай дэндэж байна гэв.