Тооллого 14:5-10
Тооллого 14:5-10 АБ2013
Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав. Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Харин даяар хотол түмэн —Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.