Тооллого 14:19-24

Тооллого 14:19-24 АБ2013

Би гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ хайр энэрлийнхээ аугаагаар энэ ард түмний хилэнцийг өршөөгөөч гэлээ. Тийнхүү ЭЗЭН айлдахдаа —Чиний үгээр Би тэднийг өршөөлөө. Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно.