Тооллого 11:16-18
Тооллого 11:16-18 АБ2013
Тиймээс ЭЗЭН, Мосед —Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо. Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэж, ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүйн тулд чиний дээр буй сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно.