Тооллого 1:1-4

Тооллого 1:1-4 АБ2013

Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж — Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний тооллогыг хийж, тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлээр, нэр нэрээр нь эр хүйстэн бүрийг толгой дараалан тоол. Дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны, Израиль дахь хүн бүрийг Аарон та хоёр дайчдын бүлэглэлээр нь тоол. Та нартай хамт овог бүрээс өөрийн эцгийн бүлийн тэргүүн болох нэг нэг хүн байх ёстой.