Нехемиа 8:4-8
Нехемиа 8:4-8 АБ2013
Гүүш Езра энэ зорилгын тулд барьсан модон тавцан дээр зогсож байв. Түүний хажууд, баруун гарт нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа болон Маасеиа нар, зүүн гарт нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа болон Мешуллам нар зогсож байв. Езра бүх хүмүүсээс дээр зогсож бүх хүмүүсийн нүдэн дээр номыг нээлээ. Тэр номыг нээмэгц бүх ард олон босож зогсоцгоов. Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв. Мөн хүмүүсийг байр байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. Тэд номоос буюу Бурханы хуулиас тайлбарлан уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлжээ.