Нехемиа 8:10-12
Нехемиа 8:10-12 АБ2013
Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ. Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү шанал гэж хэлэв. Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.