Нехемиа 6:10-14

Нехемиа 6:10-14 АБ2013

Нэг өдөр би гэртээ хоригдсон, Мехетабелын ач, Делаиагийн хүү Шемаиагийн гэрт ороход, тэр —Бурханы өргөөнд, сүм дотор уулзацгаая. Сүмийн хаалгуудыг хаа. Учир нь тэд чамайг алах гэж байна. Тэд чамайг алахаар шөнө ирнэ гэв. Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь сүм уруу ороод амиа аварч чадах уу? Би орохгүй гэж хэлэв. Тэгэхэд би Бурхан түүнийг огт илгээгээгүй, харин Тобиа, Санбаллат нар түүнийг хөлсөлсөн учир тэр миний эсрэг эш үзүүлсэн гэдгийг ойлгосон. Намайг айлгаж, ийм аргаар нүгэл үйлдүүлэх гэж тэрээр хөлслөгдсөн бөгөөд ингэснээр намайг буруутгах муу нэрийг тэд өгч чадах байлаа. Өө, Бурхан минь, Тобиа, Санбаллат нарын үйлдсэн бүхний дагуу мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиа, бас намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.