Нехемиа 4:10-14
Нехемиа 4:10-14 АБ2013
Харин иудачууд —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Нуранги ч их байна. Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь гэж ярьцгаав. Дайснууд маань —Бид тэднийг мэдээгүй, хараагүй байхад тэдний дунд орж, тэднийг алж, ажлыг нь зогсооно гэцгээв. Тэдний ойролцоо амьдардаг иудейчүүд хүртэл ирцгээж —Та нарын эсрэг зүг бүрээс тэд довтолно гэж бидэнд арвантаа хэлэхэд би хүмүүсийг хэрмийн ар талын хамгийн нам хэсгүүд болох задгай газруудад байрлуулж, ураг ургаар нь сэлэм, жад, нумтай зогсоов. Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.