Нехемиа 4:1-6
Нехемиа 4:1-6 АБ2013
Бид хэрмийг сэргээн барьж буйг Санбаллат сонсоод ихэд догшрон уурсаж, иудейчүүдийг доромжлов. Тэр ах дүүсийнхээ болон Самарийн тэргүүнүүдийн өмнө —Энэ дорой иудейчүүд юу хийж байгааг хараач? Сэргээн босгох гээд байгаа юм уу? Тэд тахил өргөх нь ээ? Тэд өдрийн дотор үүнийгээ дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан тууринаас чулуунуудыг дахин сэргээж чадна гэж үү? гэв. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр —Босгож байгаа юмных нь дээгүүр хэрэв үнэг харайвал тэдний чулуун хэрмийг нураачихна гэж хэлэв. Бурхан минь, сонсооч, бид хэрхэн жигшигдэнэ вэ! Тэдний зүхлийг өөрсдийнх нь толгой дээр буулгаж, олзны нутагт тэднийг олз болгон өгөөч. Барилгачдыг шантруулсан тэдний хилэнцийг бүү уучил, тэдний нүгэл Таны өмнөөс бүү арчигдаг. Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.